Wednesday, October 14, 2015

Эмэгтэйчүүдийг хэрхэн хайрлах вэ?

Өмнөх нэгэн нийтлэл болох  " Эрчүүдийг хэрхэн хайрлах вэ? " ийн үргэлжлэл болох Эмэгтэйчүүдийг хэрхэн хайрлах вэ? нийтлэлийг хүргэж байна.






Эмэгтэй хүнийг хайрлахад их олон юм хэрэгтэй гэж боддог байх яг бодит байдалд тийм ч их юм хэрэггүй.

Facebook д янз бүрийн л үг афоризмууд байдаг. Жишээ нь: " Эмэгтэй хүн шалтгаангүй уурлах эрхтэй" " -Чамд гомдсон! -Яагаад? -Мэдэхгүй " гэх мэт. Гэвч би лав энэ үгнүүдтэй тийм ч санал нэгдээд байдаггүй. Учир нь хүүхдийг багад нь хэт их анхаараад байвал нэг тийм чадваргүй бие даалтгүй болдогдоо тэр шиг л эмэгтэй хүний хэт их анхаараад буюу шалтгаангүй уурлахад нь зөвтгөөд байвал та хоёрын харилцаа бишдэх мэдэх шүү!

Илүү зүйл нуршилгүй үндсэн сэдэврүүгаа орцгооё.

Юуны түрүүнд үнэнч байх нь их чухал. Өөрөөр хэлбэл худал хэлэхгүй байхад эхний үе оршино. Энэ тухай цааш дэлгэрүүлж бичмээргүй байнаа та өөрөө тунгаан бодох нь зүйтэй биз.


Хамгийн гол нь чи ээжийгээ хайрлаж сурах хэрэгтэй. Эхлээд ээждээ дурлаж ээждээ бүхнээ зориулж сурах, ээжийнхээ төрсөн өдрийг нь гоё байлгаж, яагаад заримдаа цэцэг өгж болохгүй гэж?

Чиний ээж бол амьдралд чинь таарсан хамгийн эхний эмэгтэй шүү дээ. Анхны бүхэн гайхалтай байдгийн агаар нэгээр өөрийн анхны эмэгтэйгээ долоон голоо тасартал хайрлах л шүү дээ. Эхнэр, найз охин бол дараачийн асуудал юм. 

Харь элгийн хүнийг өөриймшүүлж хайрлах л гэж байгаа бол тэрнээсээ өмнө ээжийгээ хайрлаарай залуусаа. 


No comments:

Post a Comment