Үндсэн сэдэврүүгаа орцгооё.
Хэрхэн эрчүүдийг хайрлах вэ?
Ердөөсөө 3хан л үе шат ч гэх юмуу арга ч гэм юмуу? тийм 3 юм байнаа.
1. Эрэгтэй хүнд дандаа эрхэлж бай!
Дандаа эрхлээд л бай. Юу ч хийж байсан хажууд нь эрхлээд л бай! Цаадуул чинь эрхлүүлэх дуртай байдаг юмаа. Яагаад вэ гэхээр эрчүүд өөрийн эмэгтэйнхээ баатар нь хамгаалагч нь нөмөр нөөлөг нь байх дуртай. Тийм ч учираас заримдаа гарууд худлаа хэлчих гээд байдаг жишээ нь: ёоо би 10 жилдээ сургуулиа атгадаг байлаа шдээээ! нэг удаа 10 банди гарж ирээл намайг хөөгөөд тэгээд би бүгдийн зодсон гэх мэт...
2. Битгий үгээ тойруулаад бай!
Маниус чинь их бүдүүн баараг хүмүүс шдээ ер нь нарийн ширийн юманд анхаарна гэж бараг л байхгүй. Ийм хүмүүсд хэлэх гэсэн үгээ тойруулаад сунжруулаад байхаар чинь уур нь хүрээд уушиг нь сагсайгаад мэдрэлтэж мэкээтээд байдаг байхгүй юу. За чи бод хүн чамд зайрмаг зарах гэж байнаа гэтэл өнөөх худалдагч чинь гэрэлт нарны доор хүн болон төрөх нь юутай их хувь зохиол вэ чи бид 2 энэ эрин зуунд зэрэгцэн төрсөн нь бүүр их хувь төөрөг гээд мэдрэл мэдрэл юм яриад байвал чи гайхна биздээ? үүнтэй агаар нэг юмаа.
3. Сүүлийнх нь их энгийн түүнээсээ юу авмаар байна тэрийгээ харамгүй өг.
Ер нь байнаа хүн юу тарьна түүнийгээ л хураадаг шүү дээ. Төмс тарьчаад интоор хүсээд байвал утгаггүй тийм ээ миний хөөрхөнүүдээ. Хэрвээ чи хайр хүсэж байгаа бол хайрла, халамж хүсэж байгаа бол халамжил гэхдээ сэтгэлээсээ шүү битгий хуураарай. Бас их тайван бай өөрийгөө зовоох хэрэггүй. Хардаж бүр ч болохгүй ер нь л дэмий шдээ хардалт гэдэг бол өвчин. Энгийнээр бол хариу нэхэлгүй хайрла л гэсэн үг. Хэрвээ чин сэтгэлээсээ хайрлаад байхад түүнийг чинь мэдэхгүй бол цаад гар чинь үнэн тэнэг гар байна эртхэн замаа хөөсөн нь дээр шүү. Гэвч өөртэйгөө зөрчилдсөн нэг үг хэлэхэд САЛАЛТ ШИЙДЭЛ БИШ гэдэг юм байна лээ шүү!
За тэгээд хайрлаад л байж дээ охидоо. " Эмэгтэйчүүдийг хэрхэн хайрлах вэ? " тун удахгүй.
Inspired by: alpha.mn
No comments:
Post a Comment