Ярилцлагын үеэр Ажил олгогч мэдээж маш олон үзүүлэлтүүдийг авч үздэг энд мэдээж таны Биеийн хэлэмж буюу Body language багтаж байгаа юм. Сүүлд 2500 гаруй Ажил олгогч болон Хүний нөөцийн менежерүүдийг хамруулан хийсэн олон улсын судалгааны үр дүнгээс дараах Биеийн хэлэмжүүд нь таны сонгогдох магадлалыг ихээр бууруулдаг болохыг тодорхойлжээ.
Судалгаа нь CareerBuilder-ын Harris Poll явуулсан бөгөөд 2500 гаруй ажил олгогч хүний нөөцийн менежерүүдийг хамруулан. Асуулгын дагуу, Ойролцоогоор ажилчдын 50 хувь нь 5 минутын ярилцлагын дараагаар та ажлын байранд сайн таарч байгааг мэдсэн. Мэдээж эдгээрийн тодорхой хэсэг нь өөрийн биеийн хэлэмжээр гүйцэтгэх байсан. Ярилцлагад оролцсон хүмүүсийн хамгийн ихээр гаргасан 5н алдаа нь:
- Ярьж байгаа хүнрүүгээ харахгүй байх: 67%
- Инээгээгүй: 39 %
- Ширээн дээрх зүйлээр тоглох: 33 %
- Буруу хэм маягтай байх: 30 %
- Сандал дээрээ сууж чадахгүй тогтворгүй байх: 30 %
Тэгэхээр та тайван харагдах хэрэгтэй гэхдээ хэт назгай биш. Биеийн хэлэмжийн тал дээр Ярьж байгаа хүнрүүгээ хар, инээмсэглэ , аль болох гараа өөртөө ав , цэх суу , ярилцлагаас өмнө сэтгэл түгшсэн байдлаа дар тэгвэл ярилцлага дээр сандрахгүй . Мөн нэмэх буруу биеийн хэлэмж нь гараа элгэндээ тэврэх, нүүрээ оролдох. Эдгээр зөвлөмжүүдийг Онлайн болон Видео ярилцлагад ашиглаарай Хэдийгээр тэд тантай нэг өрөөнд байхгүй байгаа ч таныг харж байгаа гэдгийг санахад илүүдэхгүй.
Эх сурвалж: Lifehacker
Зөвлөгөө
Эх сурвалж: Lifehacker
No comments:
Post a Comment