Хэв маяг гэдэг маш олон утгатай. Нэг утга бол тухайн хүнийг тодорхойлох дүр төрхийг хэв маяг гэдэг. Тэгвэл миний хувьд хэв маяг бол шунал гэж ойлгодог. Та магадгүй гайхаж байгаа байх. Учир нь хүн гэдэг дэндүү шуналтай амьтан. Түүнээсээ болж эх болсон дэлхий ертөнцийг өөрчилж өөрийн хэв маягт тааруулан засаж, өөрчилж байна.
Дэлхий дээр хэдэн тэрбум төрлийн амьтан оршиж байна. Гэвч тэр дундаас хүн гэдэг ганцхан амьтан л өөрийнхөө хэв маягт тохируулан бусад амьтны амьдралыг сүйтгэж, гэр орныг булаан эрх ашгаа тэргүүнд тавьж, хаан мэт ноёнлон суух болж. Уг нь хүн болгон аман дотроо, сэтгэлдээ энх тайван гэдэг зүйлийг төсөөлдөг байх. Тэр нь ан амьтан бүрдсэн сайхан уур амьсгалтай байгаль байдаг мэт боддог. Яг үнэн төрх бол суурьшмал, хотжсон нийгэмд тэр зүйл оршиж, жинхэнэ байгальд хүчирхийлэл бий болсоор байна.
Зарим хүмүүс өөрсдийгөө өмгөөлөн "Дэлхийд нэг хууль үйлчилдэг. Тэр бол хүчтэй нь хүчгүйгээ дарлах явдал" гэж хэлдэг. Яг энэ үгийн цааш нөгөө энх тайван гэдэг зүйл алдагдаж эхэлдэг. Бие биенийгээ дарлах буюу хүч хэрэглэх зүйл бий болдог.
Хүн гэдэг амьтанд бүхий л зүйл оршин байдаг. Хайр сэтгэл, үзэн ядалт, өгөөмөр байдал, харамч зан, сайхан бодол, атаархал гэх мэт. Гэхдээ тэднйи нийтлэг нэг зүйл бол өөрсдийн гэсэн хэв маягтаа тохируулан амьдрахыг хүсдэг. Яг энэ үзлээс бусад амьтдын эрх ашиг зөрчигдөж эхэлдэг.
Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн. Тэдний амьдралын хэв маягаас үзэхэд байгаль зохицон хэдэн мянган жилийн турш амьдарсаар ирсэн. Хүн төрөлхтөн ч гэсэн анх үүсэн бий болохдоо байгаль эх дэлхийтэйгээ зохицон, авах зүйлээ авч өгөх зүйлээ өгдөг л байсан. Гэвч энэ тогтолцоо алдагдаад аль хэдийн #хүншсэн гэх нийгмийг цогцлоон бий болгож. Энэ тэдний хэв маягт л тохирсон нийгэм харин бусад амьтны хувьд бол биш.
No comments:
Post a Comment