Saturday, October 10, 2015
Амьдралд хэрэгтэй 5 Англи зүйр үгс
Unknown
9:34 PM
Амралтын өдрийн мэндийг айлтгахын ялдамд та бүхнийхээ мэдлэгийн их далайд дусал нэмэхээр Англи хэлний яриа болон номонд хамгийн түгээмэл ашиглагддаг 5 зүйр үгийг хүргэе.
Үгсийг дарааллыг маш сайн анзаарахгүй бол ямар нэгэн үгийг нь солиод ч юм уу урд хойно нь оруулчихвал, яг юу хэлэх гээд байгааг чинь нөгөө хүн ойлгохгүй байж магадгүй.
1. Action speaks louder than words
Ямар нэгэн зүйлийг хийх нь зүгээр бодохоос хавь илүү гэсэн утга илэрхийлэх бөгөөд "ҮЙЛДЛЭЭР ХИЙХ НЬ БОДОХООС ХАВЬ ИЛҮҮ", ХҮНИЙГ ХЭЛЖ БАЙГАА ҮГНЭЭС НЬ БИШ ҮЙЛДЛЭЭС НЬ ДҮГНЭ". Монголоор бид суусан цэцнээс явсан тэнэг дээр гэж бид ярьдаг шүү дээ. Тиймээс болоогүй хэмээж өөрийгөө гололгүйгээр оролдоод үзэхэд илүүдэхгүй шүү.
2. Laughter is the best medicine
Инээд гэдэг шилдэг эм. Магадгүй танд хэцүү үе тулгарч болно шүү дээ хичээл дээр унах, магадгүй сайн найзынхаа талаар таагүй мэдээ сонсох ч юм уу. Гэтэл нэг найз чинь чамайг хамтдаа явж Инээдмийн кино үзэхийг уриад LAUGHTER IS THE BEST MEDICINE гэж хэлж болох юм. Хэрвээ чамд хэцүү зүйл тохиолдсон бол Дэлхий дээр өөр зөндөө сайхан зүйлс байгааг санах хэрэгтэй юм.
3. Two wrongs don't make a right
Өшөө авах нь асуудлыг шийдэхгүй. Магадгүй бид багаасаа математикийн хичээл дээр хасах хасахын нэмэх гэж үзэж ирсэн шүү дээ. Гэтэл амьдрал дээр математикийн хууль биелдэггүй. Хэн нэгэн таныг далдуур мууллаа , хэн нэгэн таны урмыг хугаллаа гээд та тэр хүнийг далдуур муулж , тэр хүний урмыг нь хугалж байж таны сэтгэл амарна гэсэн үг биш. Харин ч өөртөө эргээд ял хураана. Овоо босгоогүй бол хэрээ юундаа суух вэ дээ. Тэгэхээр тэр овоог л босгохгүй байхад болно шүү дээ тийм үү? Таныг далдуур муулсан, таны урмыг хугалсан хүн болгон ГЭГЭЭРЭХ БОЛТУГАЙ гэж бодоод чимээгүй л өнгөр.
4. Better late than never
Оройтсон ч гэсэн хийхгүй байснаас дээр. Бидний орчуулгаар ЭХЭЛСЭН БОЛ ТӨГСГӨЛИЙГ НЬ ҮЗ. Ямар нэгэн зүйл хийх гэж байгаа бол цагтаа хий, гэхдээ хичээгээд хичээгээд цагтаа амжихгүй бол хоцроод ч хамаагүй ямар ч байсан хийж дуусга энэ нь огт хийхгүй байснаас дээр шүү.
5. When in Rome do as the Romans do
Усыг нь уувал ёсыг нь дага гэж бид их хэрэглэдэг шүү дээ. Тэгвэл англиар ингэж хэлэх нь байна шүү дээ. Бидний өдөрт тутмын амьдралд гардаг болохоор тайлбар илүүц гэж бодож байна. Зөв үү? Зөвлөгөө
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment