Та одоо ямар ч аз жаргалгүй мэт, ямар ч сэтгэл хөөрөх зүйлгүй, орчлон ертөнц ямар ч учир утгагүй мэт санагдан, зүгээр л нэг дэлгэц ширтэн сууж байгаа байх. Тэгвэл энэ уйтгарт байдлаас яаж гарах тухайгаа бодон толгойгоо гашилган суугаа хүмүүст нэгэн зүйлийн тухай эргэцүүлэлийг хүргэхээр бэлтгэлээ.
Аз жаргал гэдэг энэ үгэнд чухам ямар утга агуулдаг болоод хүн болгоны хүсэл, хүн болгоны мөрөөдөл, хүн болгоны зүрхэнд орших үг болсон юм бол ?
Та одоо өөрөөсөө дараах асуултуудыг асуугаад үзээрэй.
1.Таны хувьд хамгийн аз жаргалтай мөч байсан уу?
2. Хэрвээ байгаа бол тэрхийг мөч хэзээ болж байсан бэ?
3. Тэр мөчид тантай хамт хэн нэгэн хамт байсан уу?
4. Танд тэр үед ямар мэдрэмж төрж байсан бэ?
5. Танд дахиад тийм үйл явдал тохиолдож байсан уу?
6. Яагаад өдөр болгон тийм үйл явдал болдоггүй вэ?
Та дээрх асуултанд дотроо өөрийн гэсэн хариултуудыг өгсөн байх, гэхдээ хамгийн гол зүйл бол аз жаргал гэж яг юу юм бэ? гэдэг асуулт юм. Ихэнх хүмүүсийн хувьд аз жаргалын тухай ярихдаа дурсамж хэлбэрээр ярьдаг. Тэдний хувьд аз жаргал бол дурсамж байж болох юм. Гэхдээ зарим хүмүүс аливаа үйлийг хийж байхдаа "Би аз жаргалтай байна" гэдэг. Түүний нэг жишээ бол хайр дурлал байдаг. Тэгвэл аз жаргал бол аливаа үйл явдлаас үүссэн сэтгэлийн хөдөлгөөн гэж бодож болох юм болов уу? магадгүй таны хувьд энэ нь өөр хариултаар илэрч болох л юм.
Гэхдээ миний гол санаа бол бид яагаад өдөр болгон, цаг тутам, минут бүр аз жаргалыг бий болгодоггүй юм бэ? Үүнд хариулахын тулд олон зүйлийн талаар мэдэх хэрэгтэй байх.
Хүмүүс заримдаа маш энгийн зүйлээс аз жаргалыг бий болдог. Жишээ нь: хошин шог үзэх, тоглоом тоглох, ном унших, хоол хийх, интернетээр аялах, хэн нэгэн ярилцах гэх мэт. Гэхдээ дээрх үйлүүдийг анхлан хийж үзэхэд л, эсвэл амжилттай болох үед, хэн нэгэн цуг хийж үзэхэд л аз жаргал гэх тэрхүү зүйл үүсдэг. Тэгвэл бидний хүсээд байгаа аз жаргал энэ мөн гэж үү? тийм бол бид өдөр болгон өөрөөр зүйлийг хйиж үзэх хэрэгтэй болно гэсэн үг. Жишээ нь: өглөө босдог цагаасаа өмнө босох, оролдож үзээгүй спортоор хичээллэх, хийе гэж хүсэж байсан үйлийг хийж үзэх, хүнд дурлах, түүнийгээ хайрлах гэх мэт зүйлээс аз жаргалыг мэдэрч болох юм.
Гэхдээ тэрхүү мөчийн аз жаргал бол бидний хүсэх аз жаргал биш байх болно. Яагаад гэвэл тэрхүү мөч өнгөрөхөд та дахиад л уйтгартай байдалдаа буцаад очих болно.
Одоо эндээс бас нэг санаа бий болж байна. Хамгийн том аз жаргал гэж юу вэ? та энэ асуултын хариултыг өөрөөсөө хайгаад үзээрэй...
(to be continued)
No comments:
Post a Comment