Sunday, September 20, 2015

Дэрсхэн

Ангасан говийн амьсгал тэнийсэн цагаар таанын цэцэгсийг өндийлгөж туясан толгодыг аргадан намрын бороо шивэрж байна... гэж сэтгүүлч Б.Ганчимэг нэгэнтээ бичиж байсан нь санагдсан бороотой өглөө байна. Эхний цаг хичээлтэй болохоор эрт гэрээс гарлаа. Гадаа харанхуй тэгээд бороотой зөөлөн салхитэй сэрүүхэн жихүүн ч сэтгэл сэргээсэн увидастай өглөө байлаа. Үүнийг үл өгүүлэн цааш өгүүлвэл;

Дэрс бол энэ хорвоогийн хамгийн тэсвэртэй хамгийн хүчирхэг ургамал гэлтэй. Аагим халуунд ангасан талд ч ургаад л байдаг. Газрын гүнээс усыг татаж ургадаг болохоороо тэр ч юмуу даа. Намрын салхийг даган найгах шаагих нь хүртэл уянгатай мэт тариан талбайд очсоноос ч илүү биз. Намрыг яагаад хүмүүс гунигтай гэдгийг хааяа нэг бодоход дэрс хүртэл цаана нэг гунигтай хүн шиг бөхөлзөн найгаж байдаг. Тэсвэр тэвчээрийн бэлгэдэл болсон тэр дэрсийг бөхийлгөж бас найгуулж чадсан болохоор намар хүчтэй улирал бас гунигтай биз.
Энд нэгэн зүйлийг миний зүгээс онцлохгүй байж чадахгүй нээ. Дэрс бөхөлздөгч гэсэн хэзээ ч хэвтдэггүй юм. Их юм ойлгуулах ургамал шүү.

Зургийг: Uchral's Mongolian Photography

No comments:

Post a Comment