Friday, September 18, 2015

Сэтгэл дэхь ямар нэгэн үл танигдах зүйлийн тухайд

           Сэтгэлд байгаа тээр дарамт бүхнээ эхлээд авч хаяхгүй бол, замын уртад тэр чинь улам л хүндэрнэ. Ачааг зөв байрлуулж сайн даруулсан бол, хөлөг онгоц ч газар хороохдоо ахицтай байдаг шүү дээ. Хэвтрийн хүийг хөдөлгөж ийш тийш зөөснөөрөө та өвчнийг нь дотогш хөөн, тус биш гай л тарих вий. Газарт зоогдсон гадсыг холхиулах тусам, улам гүн шигдэн чигжигддэг. Тэгэхээр хүмүүсээс холдох нь хангалттай биш, амьдрах орчноо солиод ч асуудал шийдэгдэхгүй; харин бидний дотор баттай үндэслэчихсэн, ихэнх хүнд байдаг зан чанаруудаасаа холдож, өөрийгөө шинээр олж авах хэрэгтэй.

Удаан тэлүүлсэний эцэст алдуурсан нохойн хүзүүнд гинжний нь тасархай үлддэг. Бид ч араасаа гинжээ чирсээр л явна. Бүрэн дүүрэн эрх чөлөө гэж өнөөхөндөө үгүй юм...
Нүгэлт бодлууд бидний сэтгэл зүрхэнд үндэслэчихэж.
Сэтгэл маань харин өөрөөсөө зугтах бололцоогүй байна.


Эх сурвалж: Монтэнь. Сонголмол эсээнүүд / 173-р тал /

No comments:

Post a Comment