Friday, February 27, 2015

Цэвэрхэн хувцастай балмад хүмүүс


Одоогоос бараг сар 2 сарын өмнө. Гэртэй харих гээд уламжлал болсон автобусандаа суугаад явж байлаа. Тэр өдөр Балжинням Дашнямтай ховорхон өдрүүдийн нэг байсан юму яасан юм гэртээ харихдаа сандал дээр сууж явлаа. Хаа ч явсан чихэвчтэй явдаг сурсан зангаараа чихэвчээ зүүгээд юм бодоод явж байтал. 
  Ард нэг өвөө уйлаад нэгэн охиныг загинаж байх нь сонсогдлоо. Чихэвчээ аваад хэрэгт дурлаад чи тавивал. "Чи монгол хэлнийхээ дүрэмийг мэдэхгүй байж миний өөдөөс үг хэлэхгүй шүү" , "Хүнийг хүндлэх чанараа алдсан" , "Гаднаа нээх сайхан хувцастай балмад хүмүүс" гээд л загинаж гарлаа. Автобусанд сууж байсан зарим хүмүүс өвөөгийн уурлаж уцаарлаж байгааг нь "Энэ чинь нийтийн тээвэр", "солиотой юму хаашаа юм", "хөгшин хүн байж нас намбагүй" гэх мэтээр ярьцгаан өвөөгийн хэлж байгаа үгийг үл оошоосон санагдана. Би энэ талаар заавал бичнэ гэж амлаад "Цэвэрхэн хувцастай балмад хүмүүс" гэж тэмдэглэж авсан юм
   Миний хувьд өвөөгийн талд байсан юм. Өнөөгийн залуус бид хүнийг хүндлэх, хүн хүнээ хайрлах, бие биенийдээ тусалж дэмжиж тэтгэх, бие биенийгээ халуун дулаан урмыг үгээр шагнах гэх мэт хүний хамгийн сайхан чанаруудаа алдаж байгаа нь өдөр тутам нүдний өмнө илхэн харагдана. Бид улам ихээр соёлыг ярих агаад улам соёлгүй болж байгаа нь зарим талаараа үнэн. Хотын гудамжинд гараад л харахад дүрэмээ зөгчсөн жолоочид, гарцгүй газраар зам хөндлөн гүйлдэх настай хүнийг түлхэж унагаагаад гүйлдэх хүүдүүд, гудамж талбайд сүлс нус цэрээ ил хаях залуус, идэж уусан чихрийн цаас ундааны саваа ил задгай хаясан охид, хоорондоо хараалын үг шидэлцэх хүмүүсийг харж болно. Аа бас өөрсдийгөө хаацаалах нэг сайхан үгтэй "Дүрмийг зөрчих гэж гаргадаг" 
 Аливаа улсын хууль дүрэм хамгийн дээд талдаа хүний амьдралын 70 хувийг зохицуулж чадаж байхад тэр хууль дүрмийг сайн хууль дүрэм гэдэг. Харин үлдсэн 30 хувь нь ухамсарт хүний үйл хөдлөлөөр өөрөө зохицуулагддаг. Сайн хууль дүрэмтэй болохын тулд 500 гаад хууль дүрэм хэрэгтэй гэдэг гэтэл монголд одоогийн байдлаар 300гаад хууль байгаа тэгж бодвол 40 орчим бөгөөд хамгийн ихдээ 70 хувийг л зохицуулж чадаж байна. Тэгтэл өдөөгийн ийм Чоно шиг санаатай Үнэг зальтай хүмүүс элбэгшсэн нийгэмд бидний шууд үйлдээс хамаарах 30н хувийн хэд нь байгаа бол. . . 
 Ингэж бодохоор өнөөгийн нийгэмд тэр нэгэн автобусанд уцаарлаж байсан өвөөгийн түмэн зөв БИД БОЛ ЦЭВЭРХЭН ХУВЦАСТАЙ БАЛМАД ХҮМҮҮС. . 

No comments:

Post a Comment