Sunday, January 10, 2016

Тоглоом Бүтээгчид илгээсэн захиа

Сайн байна уу эрхэм хүндэт Бүтээгч ээ?
Танд энэ захиа хүрэх өдрийн мэндийг хүргэе. Би таныг маш сайн мэдэх хэдий ч та намайг ямар хүн бэ гэдэг талаар төсөөлөлчгүй байгаа.


Гэсэн хэдий ч та надад өөрийн хамгийн шилдэг сор болсон тоглоомноосоо явуулж ээ. Таны надад явуулсан тоглоомоор би нилээдгүй хугацаанд тоглож үзлээ. Надад эхэндээ хэцүү санагдсан ч би тоглосоор л байсан. Тоглоомыг орхиж болох олон шалтгаан байснаас дурьдвал:
- Тоглоом хэт сайн бүтээгдсэн ба миний сэтгэл хөдлөлд тааруулан ажиллаад байх шиг,
- Тэрээр ямар нэг хэв маягт баригдадгүй,
- Заримдаа ихээр намайг айлгадаг гэх мэт миний энд бичээгүй үлдээсэн олон зүйл байгаа. Тоглоомны сайн талуудаас гэвэл:
- Хөндлөнгийн хүний жинхэнэ мөсийг танихад их дөхөм чадварыг надад суулгаж өгсөн,
- Аливаад механик бус амьд байдлаар ханддаг,
- Өөр бусад төрлийн тоглоомуудтай харьцуулахад хол давсан хөгжүүлэлттэй,
- Би өөр тогломоор тоглож эхлэх үед энэ тоглоом намайг өөртөө бүр их донтуулж байсан гэх мэт.

Тоглоомыг надруу явуулснаас хойш би тоглоомноосоо нэг мөр татгалзах гэж хэд хэдэн удаа оролдсон ч чадаагүй юм. Тоглоомоороо тоглож байх явцдаа би тодорхой сэтгэл хөдлөлтэй таарсны ихэнх нь урьд хойчид таарж байгаагүй тийм эерэг сэтгэл хөдлөл байсан. Би тоглоомоо хаана ч явсан боддог бүр зүүдэлдэг тийм л донтолттой болсон гэвч би тэр донтолтоо тоглоомондоо мэдэгдээгүй л дээ.

Нэг л мэдэхэд би өөрийн тоглоомондоо мастер болчихсон байлаа. "Энэ тоглоомын хамгийн далд хэсгийг ч би мэднэ, одоо надад мэдэхгүй зүйл нэгээхэн ч үгүй. Ингээд би тоглоомны жинхэнэ эзэмшигч боллоо" гэсэн бодолдоо батаас бат итгэлтэй байв. Харамсалтай нь миний бодол эндүүрэл байсныг би энэ захиагаа бичиж суухдаа ойлгож байна. Тоглоомын нэг нууц бол цаг нь болохоор өөрийн бүтээгчрүү буцдаг горим байлаа. Миний тоглоом надаас аль хэдийн явчихсан. Надтай тоглож байх энэ хугацаандаа тэр зөвхөн өөрийн сайн талыг л надад таниулж байсан аж. Хэрвээ болдог бол би өөрийнхөө хуучин тоглоомыг буцааж авмаар байна. Надад дахин өөр тоглоом ирнэ гэж бодож байгаа. Иймээс би таны надруу илгээх дараагийн тоглоомыг сэтгэл хөдлөл дүүрэн баяр баясалтайгаар хүлээх болно.

Эрхэм Бүтээгчээ таниас гуйх нэгэн гуйлт байна. Та энэхүү захиаг надтай ижил бүх тоглогч нарт өөрийн тоглоомтой цуг илгээж өгөөрэй.

Эцсийн сүүлд нь миний ойлгосон зүйл бол хүний амьд явах энэ насанд өөрт нь зориулсан тоглоом ганцхан байдаг шигээ. Харин Бүтээгч яг таньд зориулагдсан тэр тоглоомоо өөрт таньд нэг мөр илгээхээсээ өмнө сайн муу янз бүрийн тоглоомыг таньд илгээж туршуулдаг байх. Туршсаныхаа үр дүнд та тоглоомны талаар маш их мэдлэгтэй, харах өргөн цар хүрээтэй болно. Ингээд эрсэн зүйл хамгийн сүүлд олддог жамаар хамгийн сүүлд таньд зориулан ур ухаан бүхнээ шавхан хийсэн тэр тоглоомыг илгээнэ.
Бидний мартаж болохгүй нэг зүйл бол та өөрөө хэн нэгний тоглоом болоод явж байгаа гэдгээ битгий мартаарай!

Хүндэтгэсэн Таны нэгэн тоглогч

No comments:

Post a Comment