Бид аз жаргал хэмээх тэрхүү мөнхийн, оршихуйн хамгийн их хүлээлтийг бий болгосон тэрхүү мэдрэмжийг хүлээн авах энэ амьдралд оршин тогтнож, амьдарч байна. Бидний эргэн тойрон дахь тэрхүү гайхамшигийг бүтээж чадах зүйл олон байгааг бид мэдэрдэг ч түүнийг яаж бий болгохыг мэддэггүй мэт байдаг. Яг л "МЭДДЭГ ЮМ ШИГ МӨРТЛӨӨ МЭДДЭГГҮЙ ЮМ ШИГ БАЙДАГ". Энэ үгийн гол утга учир бол хүний дотоод мөн чанарт ямар их хүч, мэдлэг, ур чадвар, сэтгэлгээ, хязгаар их хүсэл эрмэлзэл оршиж байдаг боловч хүмүүс түүнийгээ бий болгож чаддаггүй.
Хүн төрөлхтөн анх үүсэн бий болсноос эхлэн өдийг хүртэлх энэ бүх хугацаанд хэдэн мянган жилийг туулсан. Гэхдээ энэ бол ердөө тоо. Миний хэлэх гэж байгаа гол зүйл бол хүн тархиа хэр удирдаж сурсан бэ? яг л LUCY гэдэг кинон дээр гардаг шиг тархиа бүрэн гүйцэт удирдаж чадвал ямар зүйлийг хийж болох талаар өгүүлдэг шиг зүйлийг энд ярихыг хүслээ.
Олон хүн өөрийгөө хэрхэн хөгжүүлэх талаар их зүйлийг бодож төлөвлөдөг. Гэхдээ хүн болгон өөрийгөө төгс болгож чадахгүй л байна. Зарим хүмүүс бусдаасаа түрүүнд илүү зүйлийг бүтээж, бусад хүмүүсд хүндлүүлж, бишрүүлж байна. Жишээ нь: Дэлхийг өөрчилсөн гурван алимны нэг APPLE компанийг үүсгэн байгуулагч STEVE JOBS ийн талаар сонирхоё.
Тэрээр хийж бүтээсэн болон санаачилсан тэрхүү бүтээлүүд нь одоог дэлхийн хаана ч алдартай хэвээр байгаа. Ямар ч хүн APPLE гэдэг нэрийг сонсоод хамгийн түрүүнд боддог нэр бол STEVE JOBS гэж хэлдэг. Энэ нь түүнийг энэ дэлхийн хүчирхэг хүмүүсийн нэг болгосон (Түүний талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл https://mn.wikipedia.org/wiki/Стив_Жобс). Ганцхан энэ хүн ч биш дэлхийг гайхан бишрүүлж чадсан маш олон хүн оршин тогтносон, бас оршин тогтномсоор л байна. Хамгийн гол ойлгох зүйл бол тэдний амжилтын нууц нь юунд оршиж байгаа бол ? Тэд аз жаргалыг бүтээж чадсан болов уу?
Аз жаргал гэдэг зүйл маш олон зүйлээр хувирч өөрчлөгдөж байдаг. Амжилтанд хүрсэн маш олон хүний түүх намтарт өөрийн хамгийн хүсэж, мөрөөддөг байсан зүйлийн араас тэмүүлж, түүндээ хүрснийхээ дараа маш их аз жаргалыг мэдэрсэн мэтээр өөрсдийн амжилтийн нууцаа ярьдаг. STEVE JOBS өөрийн нэг илтгэлдээ "Би хийдэг зүйлдээ үнэхээр дуртай байсан учраас л өдий зэрэгт хүрсэн гэдэгтээ итгэдэг. Та ч гэсэн өөрийн дурлаж хийх тэр зүйлийг олох хэрэгтэй" гэж хэлсэн байдаг.
Дээрх жишээн дээрх шиг маш олон амжилтанд хүрсэн хүмүүс өөрсдийн гэсэн хүсэл мөрөөдөл, зорилготой байсан. Тэд түүнийхээ араас явж байхдаа олон саад тотгор, бэрхшээл, зовлонтой учирч байсан ч хамгийн сүүлд өөрсдийн хүсэж байсан тэрхүү амжилтанд хүрснийхээ дараа бусад хүмүүсд хандан "Би аз жаргалтай байна" гэж хэлдэг. Бидний амьдралд ч гэсэн ийм аз жаргал зөндөө тохиолддог. "Сургуулийнхаа урлагийн үзлэгт бүтэн 3 сар бэлдээд түрүүлчихлээ", "бага ангиасаа эхлэн би эмч болохыг хүссэн тиймээс л би анагаах орсон", " Бүтэн 18 жилийн турш бэлтгэл хийсний үр дүн Дэлхийн аврагаас медаль авч чадлаа" гэх мэт олон аз жаргал, баяр баяслаар дүүрэн мэдээнүүдийг сонсдог, үздэг, хийдэг, бүтээдэг билээ.
Бидний амьдралд маш олон зүйл тохиолдож байдаг. Гэхдээ хамгийн гол зүйл бол энэ амьдралын утга учрыг бий болгогч, амжилтанд хүрэх түлхүүр, аз жаргалын том нууц болох хүсэл мөрөөдөл гэдгийг хүн болгон ойлгож, түүнийхээ төлөө хичээх хэрэгтэйг амжилтанд хүрсэн хүний болгон амнаас, сэтгэлгээнээс олж харна гэдэгт би итгэлтэй байна.
Мөрөөдөл хайж ол
Түүнийхээ төлөө шаргуу хичээллэ
Тэгээд аз жаргалыг мэдэр
Би
хийдэг зүйлдээ үнэхээр дуртай байсан учраас л өдий зэрэгт хүрсэн
гэдэгтээ үнэхээр итгэдэг. Та ч гэсэн өөрийн дурлаж хийх тэр зүйлийг олох
хэрэгтэй.
- See more at: http://uvsnutag.mn/index.php?view=content&type=content&id=244#sthash.ABNKfepI.dpuf
Би
хийдэг зүйлдээ үнэхээр дуртай байсан учраас л өдий зэрэгт хүрсэн
гэдэгтээ үнэхээр итгэдэг. Та ч гэсэн өөрийн дурлаж хийх тэр зүйлийг олох
хэрэгтэй.
- See more at: http://uvsnutag.mn/index.php?view=content&type=content&id=244#sthash.ABNKfepI.dpufЦуврал 2 , Эргэцүүлэл
No comments:
Post a Comment