Энэ шөнө унтах гэж 2 цаг хөрвөөлөө ямар ч нэмэр алга. Зүгээр л толгой доторх бодолд минь ямар ч цэгц алга. Анхаарал зөвхөн шадарга бус байдал, болох бүтэхгүй зүйлүүд дээр төвлөрөн, төсөөлж УУР БУХИМДАЛ дүүрэн хэвтэнэ.
Нэг хэмнэлээр. . . Цэргүүд гүүрэн дээгүүр гарахдаа алхаагаа нэг хэмнэлээр тааруулж алхдаггүй. Хэрэв нэгэн хэмнэлээр гарвал гүүрийг нураана. Яг л адилхан. . Өдөр болгон нэгэн хэмнэлээр сэтгэл хөдлөх хөдөлгөх зүйл байхгүй . . . Өглөө босоод л хэдэн хийдэг зүйлээ хийнэ өдөр ч мөн адил орой ч мөн адил . . ингээд л нэг өдөр дуусна маргааш нь мөн л адил. . Хорвоогийн бор өдрүүд нэг л янзаар . . . Ингэж явсаар харанхуй дунд унаж байгаагаа үл анзаарнам . . Агзаархыг үл хүснэм. . Болох болохгүй зүйлд улам шунан дурлан өөрийгөө хорих гэж оролдовч тэр зүйлүүд хэдийн дийлдэхээ больсон арслан бар мэт зүтгэнэм.. нэг мэдэхнээ л амьдралын нэгэн хэв маяг болжээ. . Хэдий хэр хугацааг түүнд зарцуулсаныг тоолоод ч үл барнам. . Ганцхан сэтгэл ханамж таашаалыг илүү ихээр мэдэрч , сэтгэлийн гүнд ямар ч гуниг харуулсал уйтгар гуниг тунасан ч тэр бүхнийг үлдэн хөөдөг болохоор. . .
Гэнт ухаан орж байгаа хүн шиг өнгөрсөний тухай гэнт ухаарна, санана , эрэгцүүлэн бодоно. .
Өөрчлөхийг оролдоно гэвч ганцаардана, бүтэлгүйтнэ. . бүтэлгүйтнэ. . Ар арааса хөвөрсөн бүтэлгүйтэл. .
Бүтэлгүйтэлийг шалтгааныг эрж хайна. .
Ганцаардал . . . хааяа ганцаараа байх сайхан гэхдээ эсрэг тэмцэж , босож зогсоход ганцаараа байх тийм сайхан биш. . . Хүрээллийн хүмүүсдээ дуулгавч үл ошооно . . . Хэдийнээ би нөөлөөлж чадаахгүй болжээ . . . Эцэст нь чи ганцаараа зогсохоос өөр сонголтгүй болно. . ДАХИАД Л БҮТЭЛГҮЙТЭЛ
No comments:
Post a Comment