Бүрхэг өдөр сургууль явах замд автобусан дотор өөрийн бодлын сийрүүлэн бичив
Бүрхэг өдөр... олон өдөр нар гарсаны дараа бүрхэг өдөр ойрд тохиогоогүй ондоо өдөр. Өдөр болгон юмыг хардаг өнцгөөс энэ өдөр л бүхнийг өөр өнцгөөс харах мэт бүхнийг учир шалгаанд шунан дурлах тэр нэгэн мэдрэмж. Хүн яагаад ийм төгс , бидний амьдарж байгаа орчлон хорвоо бидний харж байгаа юмс яагаад ийм төгс, үхлийн дараа амьдрал байгаа болов уу хэрэв байдаг бол бид яагаад өмнөх амьдарлаа санахгүй байгаа юм үхэл ийм төгс. Яагаад бид оюунаа чөлөөтэй ашиглаж яаж биеээ төгс удирдаж чаднам хүмүүн бие ийм төгс. Яагаад шинжлэх ухаан үнэн гэж? шинжлэх ухааны нууц нь шинжлжх ухаан өөрөө шинжлэх ухаан ийм төгс. Бурхан байдаг уу? Чиний сүсэг бишрэл дэндүү төгс учир жинхэнэ бурхан нь шүтдэг бурхан биш чи өөрөө бурхан.
Яагаад яагаад яагаад...
Бүхнийг шинээр танин мэдэж байгаа нялх хүүхэд шиг бүх зүйлйиг мэдэхийг хүсэж яагаад гэх асуултаар булмаар. Гэвч би үнэнийг мэдэж чадахгүй , чи ч мөн адил , хэн ч чадахгүй ... үнэнг биш зүгээр л өөртөө таалагдсан худал зүйлийг л бид үнэн гэж итгэн түүнийгээ өөрсдөө өөрсдийнхөө худал үгээр баталдаг.
Яагаад яагаад яагаад яагаад гэвэл тийм төгс зүйлсийг бид өөрсдийн төгс биш сэтгэхүйгээр хэзээ ч үнэнг мэдэж чадахгүй. Бидний харж буй зүйлс бүгд төгс бөгөөд худал зүйлүүд...
Ийм бодлууд бүрхэг өдрүүдэд урсан орж ирнэ түүнд мөн л адил худал хариулт хэлж өөрөө баталж өөрийгөө хуурнам... энэ бүгд бүрхэг өдөр олж ирдэг миний л бодол юм даа...
2014.10.10
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment